Хөшигтийн хөндий рүү хотын дөрвөн цэгээс автобус явуулахаар төлөвлөжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаан хийжээ. Энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцсэн байна.

Хурлын үеэр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ю.Бямбадорж Улаанбаатар хотоос шинэ нисэх буудал хүрэх нийтийн тээврийн төлөвлөлтийг танилцуулсан. Төлөвлөлтөөр хотын дөрвөн цэгээс шинэ нисэх буудал руу автобус явуулах төсөл боловсруулжээ.

+ There are no comments

Add yours