Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.
Тэрбээр өчигдөр буюу VI сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгаас нийслэлд ирж, эхнэрийн хамт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна.

Түүний эхнэр Д.Оюунцэцэг мөн ковидын халдвараар өвчилжээ.




