Сахил хүртээд шал дордов гэдэг үг манай улсын боловсролын салбарт нүүрлээд удав. Шинэчлэлийн, шийдлийн Засгийн газар хэмээх мундаг нэртэй айхтар Засгийн газруудыг Монголын төрийг барьж байх үед Мүүн толгойтой сайд, газрын дарга нарын буянаар багагүй самруулж, аль ч учраа олохоо байсан багш нар тэгс ингэсгээд цагийн авч, танилын нүүрээр тендерт ялсан “порно” үлгэр өгүүллэгтэй сурах бичгийг буруу харж уйлж, зөв харж инээж заасан болж суусаар өнгөрүүлсэн.
Гэтэл Засаг солигдоод асуудал сайжирна гэж хүлээж байсан сурагчид, эцэг эхчүүд “молиго” үмхсэнээ хичээлийн жил дуусах шатандаа орж байхад мэдрэх ч гэж дээ. Өнөө л ар өврийн хаалга, дарга даамлын танил тал, эхнэр хүүхдийн шахаагаар томилогдсон сэтэр зүүсэн этгээдүүдийн балаг боловсрлын салбарыг аанай л сүйрлийн ирмэг рүү татсаар. Нам дагаж намирсан жүжигчин залуугийн эгч итгэгч бүсгүй Мүүнчин хэмээн цоллогдож хөөгдсөн даргын суудалд заларч, Мүүнчин хэмээн ард түмэнд төдийгүй Ардчилсан намдаа адлагдсан сайдын суудалд МАН-ын Ж.Батсуурь гэгч томилогдов. Нэг үгээр хэлбэл нэмэгдэхүүний байрыг соливч нийлбэрийн чанар адилхан гэдэг шиг цэнхэр өнгийг улаанаар сольж, Ардчилсан намыг МАН-аар сольж буй нь яг үнэндээ боловсролын салбарт татсан МАНАН хэзээ ч арилахгүй баталсан гэхэд болно.
Салбар нь сүйрч байгаа болохоор дүүрэг, хороодод байрлах дунд сургуулиудын захирал, менежер, багш нарын толгой тархи эргээд ч хэрэг алга байгаа бололтой. Ямартаа ч жил бүрийн хавар өөрсдийн бяраа мэдэж, эцэг эхчүүдийг чихдэн барин зуны орлогоо хийдэг анги даасан багш нарын авлага энэ жил нэлээд татарсан нь цөөнгүй сургуулийн багш нарыг бухимдуулаад байгаа бололтой. Гэхдээ ойрын эх сурвалжийн өгүүлсэнээр МАН захиралтай сургуулиуд уламжлал ёсоор татаас авлагаа аваад төгсгөж байгаа гэх. Харин АН захиралтай сургуулиудын хувьд МАН-ын сайдын байгуулсан салбар манасан багаас “хойд эцэг”-ийн царай ихэд харуулж, баллаж байгаа гэх.
Танил багш бүсгүй ихэд бухимдсан явах. Бухимдсаны шалтгаан төгсөх ангийн шалгалт авах багш нарт хоолны мөнгө гэсэн нэрээр татдаг татаасыг авахыг сургуулиас нь хориглосоных гэнэ. Сургуулийн захирал нь АН-ын үед мандан бадарч, дүүргийн даргын суганд сайн чиг наалдаж байсны хүчинд дөрвөн жил уг суудалд суусан нэгэн гэнэ. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс гаргасан гомдол АТГ-ын чихэнд хүрч, хоёр долоо хоногийн турш төрийн албан хаагчдын толгойны өвчин болсон гурван үсэгтэй байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт хийж эхэлж. Анги сургууль дээр нь шалгалт ирж байхад аав, ээжээс нь ээлжит татаас авах зоригтон байхгүй учир төгсөх анги даасан багш нар ийнхүү бухимдаж яваа гэх. Бухимдахын шалтгаан нь төгсөлтийн шалгалтад өгөх нэг хүүхэд 3-5 хичээлээр тооцож, нэг хичээлийн дүнг засах нэг багшийн хоолны мөнгийг 5.000-9.000 төгрөгөөр тооцох байж. Ингэснээр нэг хүүхэд гурван хичээлээр шалгалт өгөх бол 15.000-21.000, таван хичээлээр шалгалт өгөх бол 25.000-45.000 төгрөгийг ангийн багшдаа хураалгах байж. Эндээс харахад 45 хүүхэдтэй анги зөвхөн сургууль төгсөн шалгалт авах багш нарын идэх хоолны мөнгөнд 675.000-2.025.000 төгрөг цуглуулдаг байж. Харахад бага мөнгө олны олон таван цэн гэдэгчлэн өсч үржихээр ийм мөнгө цугларуулдаг байх. Гэтэл төрөөс хийсэн ажлынхаа цалингаа аваад хийх ёстой ажлаа хийж байгаа багш нар “төгсөх шалгалтыг авах багш нарын хоолны зардал” гэсэн нэрээр ийм мөнгө завшдаг байх нь, эцэг эхчүүдээс. Эцэг эхчүүдийн хувьд төгсөх ангийн хүүхдийнхээ дүнд санаа тавьж байгаа болохоор аль нэгэн багш амаа ангайхад л нэхсэн бүхнийг нь гэртээ хоосон хонож байгаад ч хамаагүй аваачиж өгдөг болсон гажиг тогтолцоо өв уламжлагдан ирсэнээс өнөөдрийн энэ багаас их үүсдэг багш нарын гэмгүй авлигыг бий болгосон гэхэд буруудахгүй. Үүний нэг нь энэхүү багшийн бухимдал байв.
Ихэр хүү нь 12 дугаар анги төгсөж байгаа ээж уйлахад хэцүү, инээхэд бүр ч хэцүү байгаа гэнэ. Учир нь ерөнхий боловсролын …. дугаар сургуулийг төгсч байгаа ихэр хөвгүүдийн нь хонхны баярын зардал нийлээд 260.000 төгрөг болсон аж. Энэ бол зөвхөн сургуульд хураалгах зардал бөгөөд хөвгүүдийн хувцас хунар болон бусад зардал тусдаа гэнэ. Сургуулиас нэгдсэн арга хэмжээ хэмээн хурааж авч байгаа нэг хүүхдийн 130.000 төгрөгийн 40.000 төгрөгийг ангийн багшдаа өгөх гэнэ. Харин үлдсэн 89.000 төгрөгийг сургуулиас гаргаж байгаа автобусанд сууж, Гандантэгчинлэн хийдэд очиж гороо эргэх, Зайсанд очиж дурсгалын зураг авахуулаад хажууханд нь орших Чингисийн өргөө гэх ресторанд хоол идэхэд зарцуулах гэнэ. Тус сургуулийн 12 дугаар ангийг 260 хүүхэд төгсч байгаа гэнэ. Тэгэхээр 260 хүүхэд тус бүр гэрээсээ 130.000 төгрөг татаж байгаа гэхээр 33.800.000 төгрөг болж байна. Нэг ангийг 40 хүүхдээр тооцож, долоон бүлгийн долоон багшид хүүхэд тус бүр 40.000 төгрөг өгч байгаа гэхээр доод тал нь 1.6 сая төгрөг болж байна… Бас л арай юу. Ардын багш авч л байг уу, Боловсролын сайд аа, та боловсруулсан саад л биш юм бол хамар дор чинь болж байгаа халтуурчиддаа арга хэмжээ авах цаг болжээ. Багш нар хүүхдэд заасан хичээл болгоныхоо цалинг цагаар тооцож авдаг. Дээр нь нэмээд төгсөхөд нь дарамталж мөнгө угаахаа больчих хэрэгтэй санагдана.
Сэтгүүлч С.Саянаа
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...