Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63-р зүйлийн 63.13 дахь хэсэгт “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, хараат бус төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй” гэж заасан.
Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам”-д заасны дагуу тавдугаар сарын 10-ны өдрөөс өмнө сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх тухай хүсэлтээ 4 төрийн бус байгууллага холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх дор дурдсан төрийн бус байгууллагуудыг бүртгэж, шийдвэрээ гаргалаа.
Монголын мэдээллийн холбоо “МИДАС” ТББ,
Монголын багш эцэг, эхийн холбоо НҮТББ;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл НҮТББ.
Бодлогод залуусын хяналт ТББ.
Эдгээр ТББ-ууд өмнө явагдаж байсан сонгуулиудын үеэр сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийж, ажиглаж байсан туршлагатай. Бодлогод залуусын хяналт ТББ сонгуулийн санхүүжилтэд болон санал авах ажиллагааг сайн дурын ажилтан залуучуудаар ажиглуулахаар, МИДАС төрийн бус байгууллага энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хяналт шинжилгээ, ажиглалт хийхээр хүсэлт ирүүлсэн байна.
Түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаалт, программ хангамж, шинэчилсэн журмуудын судалгаа, сонгогчоос санал авах болон сонгуулийн дүн мэдээ нэгтгэх явцыг ажиглах юм.
Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн хүртээмж, сонгуулийн сурталчилгааны хүртээмж, санал авах байрны хүртээмж, санал өгөх үйл явцыг ажиглах хүсэлт ирүүлсэн байна.
Монголын багш эцэг, эхийн холбоонд сонсголын бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл нэгдсэн, энэ удаагийн сонгуулиар төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдгээр иргэдийн оролцоотой сонгуулийн санал өдрийн ажиглалт хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
