Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УОК-ын тогтоол гарчээ.
Тогтоолд заасны дагуу өмнөх хөл хориотой адил төрийн байгууллагын ажилчдын 10 хувь нь ажил дээрээ ирж ажиллах бол бусад нь зайнаас ажиллана.
Мөн үйл ажиллагааг нь хязгаарлахгүй салбарынханд тодорхой цаг, маршрутын дагуу зорчих эрх бүхий QR код олгож хөдөлгөөн зохицуулалт хийнэ гэв.





