Энэ сарын сүүлээр нэг ширхэг уушги орлуулах аппаратыг авахаар болсон бөгөөд ингэснээр улсын хэмжээнд нийт гурван ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппараттай болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Улсын хэмжээнд уушги орлуулах ECMO аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг ширхэг байгаа бол дахин нэгийг Цэргийн төв эмнэлэгт ашиглаж эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.
Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол мянга давж, хүнд, хүндэвтэр, маш хүнд хүний тоо өмнөх сараас 28 хувиар нэмэгдээд байгааг тэрбээр хэлсэн юм.
Коронавирус агаар дуслаар халдварлаж, өвчин хүндэрвэл уушгины эд эсийг гэмтээж, цусыг хүний биед хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүйд хүрнэ. Ингэж уушги бүрэн ажиллагаагүй болтлоо ковид-19-ийн халдварт өртсөн үед уушги орлуулах ЕCMO аппаратад оруулах шаардлага гардаг аж.
More Stories
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар...
2026 оны #ДАШТ-д оролцож буй хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг #Криштиану Роналду тэргүүлж байна
2026 оны #ДАШТ-д оролцож буй хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг #Криштиану Роналду тэргүүлж байгаа бөгөөд жилийн нийт орлого нь ойролцоогоор...
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын хяналтын сонсгол өнөөдөр эхэлнэ
УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийхээр...
Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр бороо, дуу цахилгаантай аадар орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
