Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-наас буюу Бямба гарагийн 06:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан.
Энэ хугацаанд Оюутолгойгоос татварт төлсөн 1 их наяд 26.5 тэрбум төгрөгөөс иргэн бүрд 300,000 төгрөг олгохоор болсноо өчигдөр зарласан билээ. Үүнээс хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж авдаг данс руу нь шилжүүлж эхэлсэн байна.
Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хүүхдүүдийн данс руу орох 1,196,578 ширхэг 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ” хэмээн өчигдөр орой мэдэгджээ.

Сангийн сайд Б.Жавхлан “3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна.
Мөнгийг:
хүүхдийн мөнгө
тэтгэвэр авдаг
ebarimt данс
1,072 авдаг хувьцааны дансаар арилжааны банкуудаар дамжуулан олгох ажил өнөөдрөөс эхэлнэ” гэсэн мэдээллийг өгсөн юм.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
