Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Цар тахал ба цалин хөлс” сэдвээр хэвлэлийн хурал хийж байна.
МЭАҮЭХ-ын Х.Ариунаа: Цар тахлын үед манай салбар маш их ачаалалтай ажиллаж байгаа. Төр засгийн шийдвэрийг тууштай дагаж бүтэн жил гурван сарын хугацаанд амралт, баяр ёслолгүй, 24 цаг тасралтгүй ар гэр амьдрал ахуйгаа орхин ажиллаж ирсэн. Салбарынхаа олон мянган ажилтны дуу хоолойг хүргэе гэж өнөөдөр баярынхаа өдөр хэвлэлийн хурал зарласан юм аа. Их эмчийн дундаж цалин 750.0-850.0 мянга, сувилагчийн цалин гэхэд 670.0-720.0 мянга, үйлчилгээний ажилчид 460.0-550.0 мянгын энэ цалингаас нийгмийн даатгалын шимтгэл мөн суутгагдана. Эмч, ажилчдын 90-ээд хувь нь 18.8-21.6 хувийн хүүтэй цалингийн зээлтэй. Урьдчилгаа цалин нь 220.0-280.0 мянган төгрөг буюу бидний цалин 100 ам.доллар ч хүрдэггүй. Энэ мөнгөө банкны зээлдээ өгөөд, гар дээр 20-30.0 мянган төгрөгтэй үлдэж байна. Бид энэ цар тахлын үед яаж амьдрах вэ. Энэ зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, Монголын гурван сая хоёр зуун мянган хүний эрүүл мэнд, амь насны асуудал яригдаж байна. Хэлий бидний цалин хөлс нэмэгдэж байгаа, илүү цагийн хөлс бодогдож байгаа гэж байгаа ч амьдрал дээр тийм биш.
Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүллээ. “Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх ; Зарим эмч ажилтнуудад олгогдоогүй байгаа илүү цагийн хөлсийг олгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
One thought on ““Гар дээр 20.0 мянган төгрөгтэй үлдэж байгаа бид энэ цар тахлыг яаж давах юм бэ, дарга нар аа””
Leave a Reply Cancel reply
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө...

ЭНЭ ХҮМҮҮСИЙН ЗӨВ ШҮҮ. ХУДЛАА БАЯР МАЯР ГЭХЭЭРЭЭ Л УУЛЗАЛТ ЭНЭ ТЭР ХИЙЖ ӨӨРСДИЙГӨӨ ШОУ ХИЙДГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ИХ ХУРАЛ, ЯАМ ТАМГИЙН ХҮМҮҮС. ЗҮГЭЭР ЕРДИЙН ҮЕД УУЛЗААД ЭНЭ ХҮМҮҮСИЙЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ.