Сүүлийн үед их хурлын гишүүд гэж хууль батлах үндсэн үүргээс илүү “масст таалагдах” гэж маш их хичээж, бараг ингэхээ үндсэн ажил мэт эндүүрч, итгэж хэн нэгнийг харлуулж, эсвэл мандуулья гэвэл гишүүн хэмээн дархан эрхээ ашиглаад давуу талаа төвийлгөж байгаад “бөөлж” шударга гишүүний дүрд тоглож, ширлэж амьдрах нь хэвийн үзэгдэл болсон. Нөгөө талаараа өөрөө л хэлж байвал өрөөлд ямар харагдах огт хамаагүйгээр авирлаж чаддаг хамгийн ичгүүргүй хүмүүс их хурал хэмээн харагдах нь өндөр ч давах нь хялбар босгыг бий давж очоод тухлаад суурьшчихсан.
Их хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Пүрэвдоржийн хувьд гишүүн болоод гэнэт “цоороод” байгаа нэгэн биш бөгөөд аль 2014 онд нэгэн телевизийн нэвтрүүлэгт зочноор оролцож, сэтгүүлчтэй ярилцаж байхдаа ам халж “Би гурван зүйл дээр хүнд суртал гаргана” хэмээн омогдож шуугиан тарьж байсан түүхтэй. Төрийн албан хаагч хүнд сурталгүй ажиллахыг засгийн газраас нь үүргэдэж байхад Хууль зүйн яамны салбар агентлагийн дарга ийнхүү томорсон болохоор дуулиан болохоос ч яах билээ.
Иймээс 2014 оны нэгдүгээр сарын 13-нд Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Бөхчулууны Пүрэвдоржид “төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан гэх үндэслэлээр албан тушаалын цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг Засгийн газраас ногдуулсан юм. Харин энэ шийтгэлийн нөгөө талд тухайн үед үндэсний агаарын тээвэрлэгч “Aero Mongolia” компанийн ажилтныг зодсон хэргийн эзэн Б.Пүрэвдорж байсан. Тэр албан тушаалын давуу байдлаа ашиглан, зүй бус авирлаж танхайрсан. Зорчигчдын бүртгэлд бүртгүүлээгүй байж хөөрөх гэж байсан онгоцонд сууж, асуудал үүсгэн, албан тушаалаараа далимдуулж, “томорсон”. Энэ асуудлыгнь хэвлэлээр олон удаа мэдээлсний эцэст задарсан даргад Засгийн газар арай гэж шийтгэл ногдуулж цалинг нь хассан хэрэг л дээ.
Харин хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болсон агентлагийн дарга нөхөр, Төрийн ордонд “Хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөө албан ёсоор уучлал гуйя” гэсээр хээвнэгхэн сэтгүүлчдэд мэдээлэл өгч байв. Хэнэггүй гэхээсээ илүү мунхаг нь гэнэт гэнэт ил гардаг гишүүн Б.Пүрэвдоржийн боловсрол, ажил байдлын намтарт МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль төгссөн. 1995-2010 онд Гаалийн ерөнхий газарт гаалийн байцаагч, албаны дарга, 2010-2012 онд “Баруун Монгол интернэйшл” компанийн гүйцэтгэх захирал, 2012 оны есдүгээр сараас Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар ажиллаж байсан түүх бичигдсэн байдаг.
Ямартаа ч ийм нэг шалих юмгүй түүхтэй, гавих юмгүй боловсролтой гишүүнийг Ховд аймгаас хоёр удаа сонгож, Их хурлын босгоор алхуулсан. Тэгвэл нутгийнханыхаа итгэлийг хол нутгаас хойд хязгаараас сонгогдож ирсэн Б.Пүрэвдорж чамгүй сайн хариулж яваа бололтой. Ямартаа ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарт “хайр зайрлаж” гэнэтийн бэлэг барьсан түүний “…байнгын хороон дээр хөндөгдөөгүй асуудал чуулганд яригдаж байна. Миний микрофоныг хаадаг ч гэсэн Г.Занданшатар даргадаа хайртай. МАН өнөөдөртөө эвтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа та нар хоёр талдаа гарна. Хоёр талдаа гарахад та нар УИХ-ын даргаас огцрох материалыг нь өнөөдөр бэлтгэж өгч байна. Давхар мэхтэй юмнууд явж байна. Үүний ард УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч сууж байж магадгүй. Өргөдлөө өгөөгүй, ажлаа хийж буй хүнийг чөлөөлнө гэж байхгүй” хэмээхэд чуулганыг сурвалжилж байсан сэтгүүлчид “ өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээр цагаан өвс харна гэдэг юм болох нь ээ. АН-ыхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх энэ эгзэгтэй үед хоёр толгойтой могой шиг хоёр даргатай болсон. Хамгийн гол нь гишүүдээсээ сонгогдсон шинэ дарга нарт хуулиар баталгаажсан албан тушаал бүү хэл тамга ч байхгүй байгаагаа мэдэж байна уу…” гэсэн хатуухан шүүмжлэлийг хэвлэлийнхэн өгүүлсэн ч өөртөө хэрэгтэй л биш бол сонсохгүй болчихдог уламжлалт улс төрчдийн багаа өмссөн эрхэм гишүүн эргэж харалгүй явж одсон юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
