Эрх баригч нам, намын дарга, Ерөнхий сайд нарт их том асуудал байгаа л байх. Гэвч өгсөн тусам нүд нь юм харахаа больж, чих нь юм сонсохоо больдог нь улс төрийн өндөр албан тушаалтнуудад илүү илрэх ч хэн ч тоохгүй нь даанч гачлан.
Уулзалтыг нь хараарай та бүхэн. Зөвхөн өөрийгөө, намыг нь дэмждэг хүн л бол даргын, сайдын гэгээн дүрийг харах уулзалтад орж, гарын бэлэг авна. Түүгээр зогсохгүй улаан манжинтай будаатай хуургаар дайлуулж, урд хожидын юмыг нь эргүүлэн сануулж, хуурай нулимс унаган, инээд алдана, тэврэлдэнэ. Шилдэж байгаад тэвэрнэ, үнсэнэ, ширүүн аашилж байсандаа уучлал хүснэ, аргалуулах юм байгаа бол одоо хэл, шууд ярия хэмээн утсаа гаргаж ирэн товчлуурыг товшин тоо цуглуулан залгана, хоолой шахаж ирээд загнана… маргааш очоод уулз, миний нэрийг хэлээрэй. Ингээд л бүтчихнэ шүү дээ, эргэх холбоотой бай л даа гэж сануулна зэмэлнэ.
Зангиагаа суллаж, захаа шөргөөнө. Сандлаа хойш түлхэж, хөлөө алцайж, эсвэл ачиж суугаад найрсагаар инээмсэглэнэ… Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөс эхлэх ийм уулзалтын сунгааны салхийг Ерөнхий сайд хагалав. Ил зарласан нь энэ далд бол өөрийгөө Ерөнхийлөгчид горилж харсан Хүүкийн уулзалт их бага, өдөр шөнөгүй болж эхлээд лав сар болсон… Ерөнхий сайдын сэтгүүлчдийн төлөөлөлтэй /ккк төлөөлөл шүү, гоё нэрлээд байгаа юм л даа/ уулзсан уулзалтаас хойш 14 яамны Сайд нарын уулзалт сэмхэн атлаа ширүүхэн зарлагдаж эхлэв. Яг л “шигшмэл хуурга” гэмээр … нэг тиймэрхүү уулзалт шүү дээ… хохохох Сэтгүүлчидтэй уулзаж, өөрсдийгөө магтах ажлын салхийг Ерөнхий сайд хагалсаны дараа, өнөөдөр хотын дарга өдөр тутмын сонины холбооны захирал сэтгүүлчдийг урьж уулзав.Хотын даргатай уулзах сэтгүүлч дарга нар уулзалтын өмнө пи си арийн шинжилгээ өгөн өөрсдийгөө эрүүл хэмээн нотолж, эрхэм даргын мишээл дүүрэн царайг харж, халуун гарыг нь атгасан хөөрхөн зурагтай зэрэгцэн маргааш Батлан хамгаалахын сайд “таньдаг хэдэн” сэтгүүлчидтэйгээ паарийдах гэж байгаа тухай “маш нууц” мэдээ задрав …
Ингээд энэ хаврын эрхэм түшээдийн “зангиагүй уулзалт” нэртэй сэм уулзаж, сэгсийтэл архиддаг үе эхлэв бололтой. Юутай ч эрх мэдэлтнүүдийн сэтгүүлчдэд “бугуйл” хаядаг ээлжит уулзалт ийнхүү үргэлжилсээр ирэх зургаан сард дуусах юм. Учир нь ирэх зургадугаар сард Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч сонгогдоно. Дөрвөн жилд ганц удаа болох Ерөнхийлөгчийн сонгуульд аль намын босс “дэвхэрч” гарч ирэхийг сонгоход нөгөө хэдэн сэтгүүлчдийнх нь хэрэг маш чухал хойно доо. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэийн Засгийн газрын 14 сайд нар ийнхүү өнгөрсөн долоо хоногоос “өөрийн сэтгүүлч”-дээ урин хаврын салхийг хага яран “уулзаж” эхлэв. Уух дуртай монголчууд, уулзах дуртай дарга нар, учиргүй гар барилт байхгүй энэ бохир тоглоомын гол түлхүүр нь улс төрийн нам, өндөр албан тушаалтнууд байдаг нь даанч харамсмаар… Эндээс харахад үнэндээ цаг зуурын сайд нарт энэ улсын хөгжил ирээдүй хамаатай юм уу даа… Монголчуудын заяа завагт уначихаагүй л гэж найдая даа…
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Г.Чинзориг төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас...
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...
Тавдугаар сарын 10-ны бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...
“Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа нь 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн багш байв”
Монгол түмнийхээ түүх, соёл, хэл бичиг, уран зохиол, өв уламжлалыг эрхэмлэн дээдэлж, судлан таниулж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нэгэн насны...