Дорнод аймгийн Халх гол Буйр нуурт долоо хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живснийг аймгийн онцгой комисс эрэн хайж, татаж гаргажээ.

Тодруулбал 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Буйр нуурь зорчиж байсан иргэний эзэмшлийн суудлын машин, мөн 1 сарын 31 ний өдөр нэр бүхий иргэний Хьюндай Либеро марзийн автомашин цасан шуурганд төөрч, мөс цөмрөн живснийг аварчээ. Хүний амь эрсдээгүй болно.

Нуурын усыг бохирдуулахаас сэргийлж татан гаргах ажлыг шуурхай зохион байгуулсан байна. Аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу зарим зардлыг автомашины эзэмшигчдээс гаргуулжээ.

Сэрэмжлүүлэг

Цаг агаар дулаарч байгаа энэ үед гол мөрөн нуурны усны зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэддээ сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Үр бүтээмжийг гарцаагүй нэмэгдүүлэх долоон үнэгүй аппликэйшн
Next post 32 хүнээс коронавирусын халдвар илэрлээ