Коронавируст халдварын цаг үеийн байдлыг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Улсын хэмжээнд өчигдөр 36.903 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж 55 хүнд халдвар илэрсэн. Үүнээс 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ. 50 нь анхны тохиолдлууд бол 52 нь ойрын хавьтлууд байна.
Харин өчигдөр илэрсэн 31 тохиолдол нь өмнөх кластер өвчлөлийн ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 1,852 боллоо. Улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтуудад нийт 2,178 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрсэн.
Монгол Улсад зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо 2,693 бүртгэгдсэнээс 1,933 буюу 71.8 хувь нь эдгэрсэн” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
