ЭМЯ-аас коронавирусын талаарх ээлжит мэдээллийг нөхцөл байдлын мэдээлэл өгч байна.

Халдвар өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 18,871 хүнд писиар шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээнээс 47 хүнээ коронавирусын халдвар илэрсэн. 47 тохиолдол нь ихэвчлэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүс байна. Энэ батлагдсан тохиолдлуудад шинээр гарч ирсэн тохиолдол бол Элизабет хотхоноос 4 тохиолдол илэрсэн. СИЖИЭС хувийн эмнэлгээс 4 тохиолдол бүртгэгдсэн. Бусад бол өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байна. Ингээд Улаанбаатар хотод нийтдээ батлагдсан тохиолдол 1284. Улсын хэмжээнд 1610 тохиолдол бүртгэгдсэн байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Дулааны шугамын худагт халуун усны хоолой задарч, гурван хүн амиа алджээ
Next post Хүүхдийн мөнгийг 2 сарын 10-нд олгоно