Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2020 оны жилийн эцсийн тойм мэдээллийг танилцуулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хороо нь зохицуулалт хяналтынхаа чиг үүргийн хүрээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар 3,260 зохицуулалттай этгээд, 2,473 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 315 ХК, 276 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 532 банк бус санхүүгийн байгууллага, 249 хадгаламж зээлийн хоршоо, 167 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 429 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 973 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онтой харьцуулахад 12.5 хувиар өсөж 3,029.7 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 8.1 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны хөрвөх чадвар 3.2 нэгжээр буурч 1.8 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оноос 336 нэгжээр буурч 19,285.8 нэгжид хүрсэн. 2020 онд нийт 65.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 0.9 хувийг Засгийн газрын үнэт цаас, 7.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 8.9 хувийг компанийн бонд, 82.5 хувийг хувьцаа тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оноос 30.7 хувиар буурч 5 төрлийн 488.7 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.
Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 4.5 хувиар өсөж 382.1 тэрбум төгрөгт, нөөц сан 4.8 хувиар өсөж 173.5 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оноос 2.5 хувиар өсөж 201.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оноос 16.5 хувиар өсөж 66.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант онд өмнөх оноос даатгалын зүйлийн тоо 25.3 хувиар буурч 4.1 саяд хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оноос 8.6 хувиар буурч 59.8 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 30.0 хувийг эзэлж байна.
Банк бус санхүүгийн байгууллага: 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 532 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 2.0 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 16 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 7.6 хувиар өсөж 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 46.8 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.2 хувийг иргэдийн зээл, 14.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.
Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 1.9 дахин нэмэгдэж 788.0 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.8 сая байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оноос 0.2 пунктээр буурч 2.8 хувьтай байна.
Хадгаламж, зээлийн хоршоо: 2020 оны байдлаар ХЗХ-дын тоо өмнөх оноос 4.6 хувиар буурч 249-д хүрсэн бөгөөд 72,651 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оноос 14.9 хувиар өсөж 256.0 тэрбум төгрөгт хүрсэн ба хадгаламжийн хэмжээ 182.2 тэрбум төгрөг буюу 71.2 хувийг эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оноос 6.9 хувиар өсөж 167.6 тэрбум төгрөгт хүрснээс 4.4 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 35,870 байгаа бол зээлдэгчдийн тоо 35,827 байна.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага: Энэхүү салбарт 2020 оны байдлаар нийт 313.7 мянган м.кв талбай, 232.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдан, худалдан авч, шилжүүлсэн бол нийт 72.5 мянган м.кв талбай, 7.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ.
Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа: Тайлант онд нийт 451.2 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 16.9 их наяд төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
