Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдэллээр цар тахал эдийн засаг, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар эдийн засагч Л.Оюун мэдээлэл өглөө.
Тэрээр “Бид цагаан сарыг битгий тэмдэглээч гээгүй. Айл хэсэхгүй байгаач гэсэн. Бид санамсаргүйгээр бусад хүмүүст өвчин тархаах магадлалтай байна. Ууц, тавгийн боовны худалдан авалтыг харахад цагаан сарыг тэмдэглэх өнгөтэй байна. Өвчин хөдөө орон нутаг руу дахин тархах магадлал өндөр байна. ЭМЯ-наас өдөр бүр анхааруулаад байхад хүмүүсийн хандлага өөрчлөгдөхгүй байна.
Хамаатан садан, ах дүү, аав ээж, эрсдэлтэй бүлгүүдээ хайрлахгүй, коронавирусээс харамлахгүй байгаа бол очиж золгох байх даа. Ингэж л анхааруулахгүй бол байдал хүнд болох нь. Халдварыг тархаахгүй байх боломж 100 хувь байна. Энэ биднээс шалтгаална. Ирэх тусгаарлалтын өдрүүдээр тэсчихвэл вакцин ирэх ойрхон байна.” гэв.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
