Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байранд энэ сарын 14-15-нд хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоож, оршин суугчдаас тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.
Шинжилгээ авахаар явуулын 25 баг, 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, байр тус бүрээр орж, 5,000 иргэнийг хамруулна.
Хязгаарлалтын хугацаанд дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдах юм. Мөн 4 дүгээр хорооны бусад байршилд хязгаарлалтын дэглэм үйлчлэхгүй.
Баянгол дүүргийн Шуурхай штабаас тухайн байрнуудын оршин суугчдыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.
Эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй авах иргэд – 88139922
Хүнсний дэлгүүр, эмийн сан – 70130954
Ажил байдлын тодорхойлолт авах, хороотой холбоотой мэдээллийг 99164351 лавлах боломжтой юм.
Эх сурвалж: Баянгол дүүргийн Шуурхай штаб
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
