УОК-оос халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1,602 иргэн байна. Улаанбаатар хотод 27 тусгаарлах байранд 1,524 иргэн байгаа бол орон нутагт дөрвөн тусгаарлах байранд 45 иргэн тусгаарлан ажиглагдаж байгаа.
Сүүлийн 24 цагийн байдлаар 33 иргэнийг нэмж тусгаарласан бөгөөд дотоод шилжих хөдөлгөөн хийж 53 иргэнийг шилжүүлэн тусгаарласан. ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу иргэдийг тусгаарлан ажиглах байрнаас ХӨСҮТ-рүү эсвэл ХӨСҮТ-өөс “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2” руу шилжүүлж байгаа.
2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 5,011 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Сүүлийн 72 цагийн байдлаар 342 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ.
ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн иргэдийг “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2” руу шилжүүлж 7 болон түүнээс дээш хугацаагаар ажиглалтад байлгаад гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2”-оос гарч байгаа иргэдийг зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж байна.
More Stories
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
