ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү: “Гэмтэл, согог судлалын үндэсний төвтэй холбогдож энэ талаар тодрууллаа. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон ДХИС-ийн сонсогчид хорио, цээрийн дэглэм сахиулах, нийслэлээс гарах, орох хяналтын цэгүүдэд 4000 орчим алба хаагчид машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа гар, хөл нь хайрагдаж , хөлдсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Харин энэ сарын 3-ны өдөр нэг сонсогчийн гар нь хайрагдаж ГССҮТ-өөс эмнэлгийн үйлчилгээ авсан. Ес эхэлж хүйтний эрч нэмэгдэж байгаа ч эх орныхоо төлөө өргөсөн тангараг, өөрсдийн сонгосон мэргэжилдээ үнэнч байж хүн хүч дутуу энэ хүнд хэцүү цаг үед бидний ажилд тус нэмэр болж байгаа сонсогчдодоо талархаж байна” гэлээ.
Өвлийн хүйтэнд манаанд зогсож байгаа цагдаа, сонсогч аль аль нь адилхан хүн. Цол багатай, сонсогч болохоор хөлдөөд үхсэн ч хамаагүй гэж үү? Ухаан муутай, менежмент муутай, сэтгэл муутай гэхэд -40 градуст энэ залуусыг өдөржин гадаа зогсооё гэдэг мэргэн санаа хэн гээч мал шиг даргад нь төрдөг юм бол доо. Хүний ирээдүй, эрүүл мэндийг уландаа гишгэсэн УЛСЫН ОНЦГҮЙ КОМИСС, ЦЕГ.




