БЗД-ийн эмнэлгээс нэмж 31 хүнд корона вирусын халдвар илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.

“Өчигдөр 32 хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд 993 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. БЗД-ийн эмнэлгээс 31 хүнээс нэмж корона вирусын халдвар илэрлээ. Ийнхүү БЗД-ийн эмнэлгээс нийт 62 батлагдсан тохиолдол илэрлээ. Нийт батлагдсан 62 тохиолдлын 46 нь эхний шинжилгээгээр батлагдсан. Өнөөдөр мөн хавьтлуудаас дахин шинжилгээ авах ажил хийгдэж байна. Өргөн хүрээг хамарсан том тархалт тул иргэд минь сонор сэрэмжтэй байхыг хүсье. Цэргийн төв эмнэлэгт нийт 171 хүн эмчлэгдэж байна. Сэлэнгэ аймагт нийт 20 хүн эмчлэгдэж байна, биеийн байдал хөнгөн. ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *