Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр өвөлжилттэй холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Шадар сайд Я.Содбаатар “Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэй байгаа. Оторт явж байгаа нийт малчдад дэмжлэг үзүүлэхээр болсон. Зарим барааг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан. Уг хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ.
Хүнсний бүх төрлийн улаанбуудай, ургамлын тосны жагсаалт батлах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдлээ. Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгох ажлыг эхлүүллээ” гэлээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Өвөлжилт хаваржилтыг давж туулахтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, отроор яваа малчдад зориулж ХХААХҮЯ дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын нийт 40 орчим мянган өрхөд буюу нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой гарах тээвэрлэлтийг ойрын хугацаанд ХХААХҮЯ-наас зохион байгуулна.
Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан малын тэжээлийн үнэ өссөн. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг амжилттай давахын тулд өвс тэжээлийн гааль болон НӨАТ-ын тэглэсэн.
Мөн дотоодод үйлдвэрлэгдэж байгаа малын гаралтай өвс тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн борлуулалтаас авдаг НӨАТ-ыг чөлөөлөх хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Хөнгөлөлтөд хамрагдах бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Малын гаралтай өвс тэжээлийн үнэ цаашид тогтвортой байна гэж харж байгаа. Гааль, НӨАТ-ын татварыг тэглэсэнтэй холбогдуулан импортоор орж ирэх тэжээлийн нийлүүлэлт нэмэгдэнэ” гэв.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
