-Төр хариуцлагаа хүлээж байна, одоо томоохон монполь компаниуд ч бас хэрэглэгчиддээ хүрсэн, хэрэгтэй үйлчилгээг үзүүлэх цаг ирсэн ирлээ-
Дэлхий дахиныг түгшээсэн цар тахал тархсан энэ үед Монголын Засгийн газраас иргэддээ хандсан ухаалаг бодлого хэрэгжүүлж байгаагаа зарласан нь ням гарагийн жинхэнэ гэнэтийн бэлэг болов. Энэ удаагийн ээлжит халамжаа манай Засгийн газраас дундаж орлоготой иргэд, аж ахуйн нэгжид хандаж гаргасан нь хамгийн ухаалаг ажил болов.
Тэтгэвэр авдаггүй, халамжинд багтдаггүй, цалингаараа, цаг наргүй ажиллаж олсон жоохон орлогоороо амьжиргаагаа авч явдаг дундаж давхаргынхан болсон иргэдийнхээ ачааллаас хуваалцаж ирэх долдугаар сарын нэг хүртэл цахилгаа, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийн чөлөөлтөд нийслэлд 25 мянган аж ахуйн нэгж, 381 мянган айл өрх, орон нутагт 26 мянган аж ахуйн нэгж, 297 мянган өрх хамрагдахаар болов.
Браво… Ингэснээр гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны, орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560мянгаас 1.1 сая төгрөгийн цахилгаан, дулааны, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлддэг аж ахуйн нэгж 7-30 сая төгрөгийн,томоохон аж ахуйн нэгжүүд 500 саяас 1.4 тэрбум төгрөгий өөртөө үлдээх боломжтой болов.
Төр засаг энэ хүнд үед ийнхүү тусламжийн гараа дэлгэлээ. Тэгвэл цахилгаан, дулаанаас дутахгүй зардалтай орон сууцнуудын СӨХ, кабелийн телевизүүдийн үйлчилгээ үзүүлдэг Юнившн, Сансар, Скаймедиа, Мобиком, Жи-Мобэйл зэрэг монополь эрхтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд олон жилийн турш үнэнчээр хэрэглэж байгаа хэрэглэгч иргэддээ хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй болов уу. Учир нь эдгээр компаниуд энэхүү хүнд хэцүү үед иргэд, хэрэглэгчиддээ хүрч үйлчилж, бизнесийн уян хатан нөхцлөөр хандах төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй билээ.
С.Баяр
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...