Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Улсын Онцгой комиссын 12 дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой комисс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өглөөний 08:00 цагт шуурхай хуралдлаа.

Хурлаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтсээс хяналтын цэгүүдийг байгуулах, худалдаа үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад маскгүй иргэдэд үйлчлэхгүй байх, халдвар хамгааллыг сахиж ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл хүргүүлэх, аж ахуй нэгж байгууллагуудад ажилчид албан хаагчдынхаа эрүүл мэндийг сайтар хамгаалах талаар урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж ажиллах.

Мөн баар ресторан, үзвэр үйлчилгээ, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх зэрэг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй хязгаарлалт, түүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Энхсаран сувиллаас иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж эхэллээ
Next post Халдварын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай дараах дугаар луу холбогдоно уу