Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан ХУД-ийн ЗДТГ, ХУЭМТ, БТСХороо хамтран “Идэвхтэй алхалтын 10 хоног” аяныг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд 2020.10.20-ны өдөр ХУД-ийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албад, хороод, СӨББ-ын ажилтан албан хаагчдын дунд сургалт сурталчилгааны арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ХУЭМТөвийн арга зүйч Д.Соёлмаа “Дасгал хөдөлгөөнийг дадал болгоё” сэдэвт хичээл, Биеийн тамир, спортын хорооны арга зүйч Л.Сэлэнгэ “Ажлын байрны дасгал” хийлгэж мөн арга хэмжээнд хамрагдсан бүх хүмүүсийн биеийн бүтэцийг ТАНИТА аппаратаар оношилж зөвлөгөө өгөв.

10 дугаар сарын 21 ны өдрийн өглөөний 07 цагт дүүргийн хэлтэс албадын ажилтан албан хаагчид, СӨББ-ийн багш ажилчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд цугларч өглөөний дасгал хийгээд дүүргийн иргэдэд үйлчлэх төв байр хүртэл алхаж ирцгээлээ.

10 хоногийн аяны хүрээнд дүүргийн хэлтэс албадын ажилтан албан хаагчид, иргэд ГЭР-АЖИЛ- ГЭР хооронд алхаж, ажил дээрээ цахилгаан шат ашиглахгүй байх ба түүнийгээ нотлох зураг болон бичлэгээ доорхи группэд нэгдэж өдөр бүр зураг, бичлэг, алхалтын аппликейшн ашигласан бол тухайн мэдээллээ групп-дээ (ХУД ?♀️?АЛХАЛТ??♀️ АЯН fb групп чат) оруулсан байх ба нотлох баримтыг үндэслэн идэвхтэй оролцсон эхний гурван байгууллага, хувь хүн тус бүрийг шалгаруулан нэг сар үнэ төлбөргүй хичээллэх “ФИТНЕСС ЭРХИЙН БИЧИГ”-ээр шагнаж урамшуулах юм.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
