Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан хэрэгжүүлж буй “Эерэг хандлагыг төлөвшүүлж, ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриатай аян ХБХХЕГ-ын нэрэмжит туг, дагалдах дэвтэрийн хамт сарын хугацаанд Хан-Уул дүүрэгт аялаж байгаа билээ.
Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Нийгмийн бодлогын хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний холбоо хамтран дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуй нэгж байгууллагын ажилчдад “Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа” зохион байгуулах санаачилга гаргасан.

Энэ санаачилгыг “АПУ КОМПАНИ”-ий зүгээс дэмжиж, тус компаний “Ажилчдын хоолны газар”-т 2020.10.07, 08-ны хооронд 2 өдрийн хугацаатай “Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолуур, хүүхдийн зурагт ном, бэлэг дурсгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй 2 үйлдвэрлэл эрхлэгч, бусад 8 үйлдвэрлэл эрхлэгч хамрагдаж нийлбэр дүнгээр 3,274,000 төгрөгийн борлуулалт хийж ажилласан. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан “АПУ КОМПАНИ”-ий удирдлага, Захиргаа Хүний нөөцийн албаны дарга Г.Гантөгс, Үйлчилгээний менежер Ц.Жавзандолгор, Хүний нөөцийн менежер О.Дөлгөөн болон худалдан авалт хийсэн тус компаний албан хаагчдад талархсанаа илэрхийлье.
Мөн энэхүү ажлыг хамтран зохион байгуулсан Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний холбооны Тэргүүн Ч.Уранчимэг, дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Р.Цэвээндулам, П.Мөнхзул нарт ажлын амжилт хүсье.
Энэхүү арга хэмжээ нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид энэ чиглэлд хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага идэвх, санаачилга гарган оролцож, бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ

More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
