Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Нийслэлийн Онцгой комисс “Шуурхай штаб” байгуулан өдөр бүр тодорхой цагуудад үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн цар тахлын тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.

Коронавируст /Ковид-19/ цар тахал илэрсэн голомтын бүсүүдэд ойрын хавьтлын 991, дам хавьтлын 6729 нийт 7720 хавьтлыг тогтоосон. Улмаар 118 шинжилгээний төвийг байгуулан түргэвчилсэн болон PCR шинжилгээг 59.346 иргэнд хийж, Улаанбаатар хотод 2020 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар нийт 63 тохиолдол батлагдан эмчлэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 30 тусгаарлах байранд 1536, гэрийн ажиглалтад 1307 иргэн байна.
Улаанбаатар хотын орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй бүх автобусанд дундын болон эцсийн зогсоолуудад тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэж буй. Мөн зорчигч иргэдийн хоорондын зай, суудлын тоог тогтоож, амны хаалтыг зүүлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан тогтмол хяналт тавиж ажиллаж байгаа юм.
Түүнчлэн ойрын болон дам хавьтлын байр, өрөө тасалгааны нийт 1 сая 760 мянган метр квадрат талбайд голомтын эцсийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон урьдчилсан сэргийлэх халдваргүйтгэлийг хийжээ. Мөн технологийн дэвшлийг ашиглан иргэдийн болон авто замын хөдөлгөөнийг цахим бүртгэлд шилжүүлэх ажлыг нэвтрүүлэн, өнөөдрийн байдлаар 17 мянган тээврийн хэрэгсэлд тодорхой цагуудад замын хөдөлгөөнд QR кодоор оролцох боломжтой болоод байна.
Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтойг онцоллоо

Нийслэлийн удирдлагын зүгээс коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын хариу арга хэмжээний хүрээнд хязгаарлалт тогтоож, иргэдийн орлогын түвшин буурсантай холбогдуулан өрхийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх үнийг тогтвортой хадгалах, махны зохиомол хомсдолоос сэргийлж, нийслэлийн долоон дүүрэгт 28 байршилд 497,8 тн нөөцийн мах борлуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн нөөцөд хяналт тавьж судалгааг гарган ажиллаж байна. Хүнсний нөөц хэвийн хэмжээнд байгаа аж.
Улмаар нийслэлийн өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тогтоох ажлыг эхлүүлэн, өрхийн хэрэгцээний хүнс болон хүйтний улиралд түлээ түлшээр хангах ажлыг зохион байгуулан, 10 мянган өрхөд сайжруулсан түлш олгохоор төлөвлөж 4150 өрхөд олгоод байна. Мөн орон гэргүй 248 иргэнийг тогтоож, 169 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон түр байршуулан үйлчилгээ үзүүлдэг зургаан төрийн бус байгууллагад хүргэжээ. Тэдгээр иргэнд шинжилгээнд хамруулан, амны хаалт, ариутгалын бодис материал, хоол хүнсээр хангах ажлын зохион байгуулсан. Цаашид коронавирусийн халдварыг таслан зогсоохын зэрэгцээ иргэд, бизнес эрхлэгчдийн санал хүсэлт, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгааг ул суурь болгон эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар онцлов.
НИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
