2018 онд 40 гаруй жил тасралтгүй ажилласан Эрдэнэт үйлдвэрийн технологийн үндсэн техник, тоног төхөөрөмжүүдийн 80 орчим хувь нь хуучирсан, шинэчлэн солих шаардлагатай байсан юм. 2019 оныг “Хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж, техник, технологийн бодлогын хүрээнд шинэчлэлийн давалгаа өрнүүлж, бүтээн байгуулалтын олон төсөл амжилттай хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрлэл нэмэгдэж, хүдэр олборлолт, борлуулалтаар түүхэн дээд амжилт тогтоосон. 2020 онд Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлж, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ ирээдүйд чиглэсэн том төслүүдээ хэрэгжүүлж эхлээд байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн дарга нарт хөрөнгө оруулалтын өгөөж, үнэ цэнэ, үр дүнгийн талаар танилцуулга тайлан бэлтгэхийг үүрэг болголоо. Үндэсний аудитын газраас Эрдэнэт үйлдвэрт хийж буй шалгалтад цехүүд бэлтгэл ханган дэмжлэг үзүүлж оролцох шаардлагатайг анхааруулав.
Шуурхай хуралдааны үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс цагаан тоос дарах ажил эрчимтэй явагдаж байгааг бичлэгээр танилцуулж, намрын мод тариалалт, хог хаягдал бууруулах чиглэлээр хийгдэж буй ажлаа танилцуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх өнгөрсөн бямба гарагт салхины эрч 18 м/сек хүрч ширүүсэх үед талбай дээр очиж үзэхэд цагаан тоосны дэгдэлт эрс багассан байсныг онцлоод, барьцалдуулагч бодистой уусмалаар хучих арга үр дүнгээ өгч байгааг цохон тэмдэглэлээ. Цехүүдийн өвлийн бэлтгэл ажил 82-98 хувийн биелэлттэй явна. Өвлийн түлш ирэх долоо хоногийн сүүлээр нийлүүлэгдэнэ гэж мэдээллээ.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
