Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 7.30 минутаас эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 2 албан хаагчийн хамт 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сангуудад мөн Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үлэмж гросерс” ХХК-ийн “Good price” дэлгүүрт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тус дэлгүүрт хонины ястай махыг 10500, үхрийн цул махыг 16000 төгрөгөөр худалдан борлуулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
Мөн Хүчит шонхор захад
буй өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ алтан тариан дээдийн дээд гурил 1 кг 2100 төгрөг, алтан тариан дээд 1 кг 1600 төгрөг, 1-р гурил 1 кг 1300 төгрөг, цагаан будаа 1 кг 2200-4000 төгрөг, монгол төмс 1 кг 800 төгрөг, сонгино монгол 3000, лууван 1200 төгрөг байна. Өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хүнсний ногооны үнэ өсөөгүй, тогтвортой байна.
Өглөөний байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины цул мах 8300 төгрөг, хонины ястай мах 7000-8000 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай мах 9500-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдөртэй жижиглэнгийн үнийг харьцуулахад хонины ястай махны үнэ 500-1000 төгрөгөөр буурсан, хонины цул 300 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай махны доод үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн цул махны доод үнэ 500 төгрөгөөр буурсан байна.
Харин махны бөөний үнэ нь хонины мах 6500-6800, үхрийн мах 7800-8500, адууны мах 6800-7000, ямааны мах 5200 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн бөөний үнэтэй харьцуулахад үхрийн мах 300 төгрөгөөр, хонины мах 200 төгрөгөөр, адууны мах 800-1000 төгрөгөөр, ямааны мах 200-900 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Махны нийлүүлэлт 123 тн болж, өмнөх өдрөөсөө 40.5 тн-оор өссөн байна.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул маркет”-д 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үхрийн мах 15500₮, хонины ястай мах 12000₮, адууны мах 11000₮-өөр тус тус худалдаалагдаж байгаа нь бусад зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны үнэтэй харьцуулахад өндөр байсан нь тогтоогдсон тул тус худалдааны төвийн махны лангуу түрээслэгч С.Гансүх, С.Энхжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2,000,000₮-ийн торгууль оногдуулсан.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр” бөөний төвд хяналт шалгалт хийлээ. Тус бөөний төвд үхрийн цул махыг 13,000₮, адууны махыг 9,800₮ худалдаж байсныг газар дээр нь үхрийн махыг 12,500₮, адууны махыг 9,500₮ болгон үнэ бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17.00 цагийн байдлаар 101, чатботод 15, дуут шуудангаар 100, ибаримт апликэйшнээр 12 иргэн тус тус хандсан байна.
Өнөөдрийн байдлаар:
2020.11.25-ны 07:00 цагийн байдлаар Тээврийн товчооноос 127,5 тн мах орж ирсэн. 65,5 тн мах Хүчит шонхор луу, үлдсэн нь Хар хорин зах руу нийлүүлэгдсэн. Хүчит шонхор захын бөөний үнээр хонины мах 5500 – 6800 төг, үхрийн мах 6000-8200 төг, адууны мах 5500-6500 төгрөгийн үнэтэй байна. Нийлүүлэлт хэвийн, үнэ буурсан үзүүлэлттэй байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗА
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...