АНУ-ын сонгуулийн хороод ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолсоор байна. Сонгуулийн дүн хараахан гараагүй байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялж байна.
Хоёр улс төрчийн сонгуулийн штаб нэр дэвшигчдийнхээ ялалтыг хэдийнэ тунхаглаад амжсан. Гэвч ялснаа зарлах арай эрт байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд сонгогчдын коллегийн гишүүдийн 538 саналаас 270-ыг нь авах ёстой. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 саналтай байгаа бол Жо Байден 248-ынх нь саналыг аваад байна.
Энэ жил коронавирусний цар тахлын улмаас маш сонгогч саналаа шуудангаар илгээсэн тул санал тоолох ажил удааширч магадгүй байгаа юм.
Гол муж улсуудад
Гол муж улсууд болон санал хураалт эхлэхээс өмнө нэр дэвшигчдийн сонгогдох магадлал ойролцоо байсан муж улсууд анхаарлын төвд байна. “Fox News” телевизээр мэдээлснээр, одоогийн байдлаар зургаан муж улсын сонгуулийн дүнг зарлаагүй байна.Пенсильвани муж улсад (сонгогчийн коллеги нь 20 гишүүнтэй) саналын хуудсын 64 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Трамп 53.3 хувийн саналаар, Жоржиа муж улсад (16 гишүүнтэй) Трамп 50.3 хувийн саналаар (95 хувийг тоолсон), Мичиганд (16 гишүүнтэй) Байден 49.7 хувийн (96 хувийг тоолсон) саналаар, Хойд Каролина муж улсад (15 гишүүнтэй) Трамп 50.1 хувийн саналар (94 хувийг тоолсон), Невада муж улсад (6 гишүүнтэй) Байден 49.2 хувийн саналаар (67 хувийг тоолсон), Аляскад (3 гишүүнтэй) Трамп 62.9 хувийн саналаар (45 хувийг тоолсон) ялж байна. Хэрэв Ардчилсан намын нэр дэвшигч Мичиган болон Невада муж улсад саналын тоогоор давамгайлбал тэрбээр ялах юм. Үүний зэрэгцээ Трампын сонгуулийн штаб Мичиганы шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус муж улсад саналын хуудсыг тоолох үйл явцыг ажиглах, тоолсон саналын хуудсыг хянах боломж олгох хүртэл санал тоолох үйл явцыг түр зогсоохыг хүсжээ. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб мөн Висконсин муж улсын саналын хуудсыг дахин тоолохыг шаардсан байна. АНУ-ын сонгуулийн санал хураалт Аляск дахь сонгуулийн хэсгүүд хаагдсаны дараа албан ёсоор 01:00 цагт дуусжээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
