Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.
2020 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар гардуулж өгөв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье. Монгол ахуй, соёл, уламжлал гээд олон зүйлийг агуулсан эрхэм нандин зүйл бол хүний гэр бүл байдаг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, цаашлаад түүх, зан заншил, уламжлалаа гэр бүлдээ өвлүүлж, өв тэгш хүмүүжил олгоход манай гэр бүлүүд онцгойлон анхаарч ирсэн. Ингээд ажил бүтээл, хөдөлмөрөөрөө хойч үедээ үлгэр жишээ үзүүлж шалгарсан тэргүүний өрх, гэр бүлүүддээ дахин баяр хүргэе” хэмээлээ.

Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангах, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй өрх, гэр бүлүүд аж. Мөн гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн, цэцэглүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлэн хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачлага гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.
1995 оноос хойш 25 дахь жилдээ зохион байгуулж, нийт 170 өрх шалгараад байна.
Нийслэлийн 2020 оны Тэргүүний есөн өрх:
| 1 | Дагвадоржийн Аюур | Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо |
| 2 | Самбуу овогтой Баясах | Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо |
| 3 | Намсрай овогтой Мөнхбаяр | Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо |
| 4 | Хүүжий овогтой Төмөрбаатар | Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо |
| 5 | Дугар овогтой Бямбаа | Налайх дүүргийн 1 дүгээр хороо |
| 6 | Дэмид овогтой Хишигт | Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо |
| 7 | Дамдинжав овогтой Энх-Отгон | Сонгино хайрхан дүүргийн 43 дугаар хороо |
| 8 | Цэрэнтогтох овогтой Төрхүү | Сонгино хайрхан дүүргийн 1 дүгээр хороо |
| 9 | Жалцан овогтой Дандар | Баянгол дүүргийн 20 дугаар хороо |
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
Дунд ахлах ангийн сурагчид маргаашаас эхлэн таван долоо хоног амарна
Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт амарсан. Тодруулбал, энэ хичээлийн жил...
МАН-аас дэд сайдаар томилох 14 хүнийг танилцууллаа
МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт дэд сайдаар томилох 14 хүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.Нийт...
Дараах төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг...
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад Улсын Их Хурлын 70...
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12...