Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.10.23./ 09.56 цагт хөөрлөө. Онгоц маргааш 05:20 цагт газардах бөгөөд 258 иргэн эх орондоо ирнэ. Дээрх иргэд дунд бага насны хүүхэдтэй гэр бүл 35, өндөр настан 33, эрүүл мэндийн шалтгаантай ес бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм. Тэднийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Токио Сөүл рүү долоон нислэг нийт арван удаагийн нислэг ийнхүү үйлдээд байна. Тодруулбал,
- Аравдугаар сарын 4-ндНурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн,
- Аравдугаар сарын 8-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн,
- Аравдугаар сарын 10-ндТокио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 259 иргэн,
- Аравдугаар сарын 12-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 135 иргэн,
- Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 149 иргэн,
- Аравдугаар сарын 17-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 115 иргэн,
- Аравдугаар сарын 18-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 193 иргэн,
- Аравдугаар сарын 19-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 230 иргэн,
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн тус тус ирсэн.
Харин Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
