Ипотекийн зээлийн хүүг 6% болгон өөрчилж, аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тушаал бүхий уг журмаар дараах өөрчлөлтүүд орсон байна. Үүнд:
- Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.
- Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг Төрийн албан хаагчид олгох.
- Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх.






