“Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” ГААГ-ын конвенцид Монгол Улс 1998 онд нэгдсэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Нийт үрчлүүлсэн 272 хүүхдийн 57% гаруй хувийг АНУ-ын иргэд үрчилж авжээ.
“Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу хоёр буюу гурван талт гэрээг үрчлэгч эцэг, эх, эрх бүхий төрийн бус байгууллагатай байгуулдаг байна.
Ийнхүү гэрээнд заасны дагуу үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсч бойжиж байгаа талаарх тайланг нэг сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 9-16 нас хүртэл хоёр жил тутам Гадаадын иргэн, харьяатын газар ирүүлдэг аж.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн гэр бүлд үрчлүүлэх чиг үүргийн хүрээнд дараах чиг хуулийн чиг үүргийг мөрдлөг болгон ажилладаг. Үүнд,
- Монгол Улс 1990 онд нэгдэн орсон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенц,
- 1998 онд нэгдэн орсон “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагын конвенц,
- 1999 оны Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль,
- 2010 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 100/32 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам;
- Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2010 оны А/396дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журам”-ыг мөрдлөг болгон ажилладаг.
Хуулийн дагуу ГИХГ-аас гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх материалыг бүрдүүлээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээдэг. Ингэснээр Ерөнхийлөгч гадаадын иргэнд Монгол хүүхдийг үрчлүүлэх бол зарлиг, зөвшөөрөхгүй бол захирамж гаргадаг билээ. Өөрөөр хэлбэл гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг.
Хүүхэд үрчлүүлсэн 17 улс:
- Америкийн Нэгдсэн Улс
- Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
- Бүгд Найрамдах Солонгос Улс
- Бүгд Найрамдах Франц Улс
- Нидерландын Вант Улс
- Канад Улс
- Бүгд Найрамдах
- Итали Улс, Австрали Улс
- Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс
- Бельгийн Вант Улс
- Япон Улс
- Данийн Вант Улс
- Испаний Вант Улс
- Финлянд Улс
- Шведийн Вант Улс
- Оросын Холбооны Улс
- Шинэ Зеланд
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
