Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар П.Одонбаатарыг томилсон юм. Хурандаа П.Одонбаатар нь Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэдээр ажиллаж байгаад өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж чөлөөлөгдсөн Д.Гэрэлийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж байв.
Сүүлийн үед Тагнуул, Цагдаа, Хилийн цэрэг, Батлан хамгаалах, Гадаадын иргэн харьяат гэх мэтээр Засгийн газрын агентлагуудын дарга нарыг улс төрийн эрс нөлөөтэйгөөр томилж, чөлөөлөх болсон. Энэ утгаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракциас энэ эгзэгтэй мөчид Тагнуулын ерөнхий газрын даргыг ямар хүнээр удирдуулах бол гэсэн сонирхол олны анхаарлыг ихэд татаж байсан юм.
Тагнуулын ерөнхий газрын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шинэхэн томилогдсон зөвлөх Ж.Энхбаяр, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар нарын аль нэг нь томилогдох нь гэсэн “бор шувуу” эрчтэй нисч байсан ч ийнхүү тус байгууллага дотроосоо тэр дундуу тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хүн томилогдсоноор МАН-ын даргад Сү.Батболд нөлөөтэй байна гэсэн хардлага жиг жуг болон хийсэх болов.
Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын шинэхэн дарга, хурандаа П.Одонбаатар Дундговь аймгийн Мандалговь сумын харьяат, 1974 онд төрсөн, 46 настай. Түүний төрийн тусгай албанд ажилласан ажлын туршлага нь ч Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллахаас эхэлж байсан юм байна.
Ингээд УАБХЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, албаны дарга, Орон нутгийн газрын дарга зэргээр бүхий шатанд ажиллаж байсан намтартай. Харин тэр бүр хүмүүс мэдэхгүй нэг зүйл нь тэрбээр маш сайн уяач гэнэ. Улс төрд ойрхон, төрийн өндөр алба хашиж байгаа хэн боловч уяа, морь руу зүтгэж, имиж бүрдүүлдэг болсон орчин цагт Тагнуулын шинэхэн даргын хобби хачирхмаар зүйл биш байж болох ч анхаарал татах юмны нэг зүй ёсоор орж буй. Учир нь тэр улсын алдар уяач аж. Аймаг, бүсийн уралдаанд олонтоо айраг түрүүтэй тэрбээр, “адууны буянаар олон сайхан найз нөхөдтэй болсон” хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгч байсан түүхтэй. Энэ утгаараа 2020 оны сонгуулиар Дундговьд “учиргүй хайртай” болсон Сү.Батболдын нөлөөлөл уг томилгоонд түлхүү орсон байхыг үгүйсгэх аргагүй юм.
Дашрамд дурдахад, 2020 оны наймдугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томилж байсан бол сар хүрэхгүй хугацааны дараа тус газрын даргаар томилогдсон нь дээрх хардлагыг төрүүлэхээс ч аргагүй байдлыг бий болгосон хэмээн харж болохоор байгаа юм.
More Stories
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
