Цасанд боогдсон гурван тохиолдол гарсан байна. Тухайлбал:
- Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Арвайхээр сумаас Хужирт сумын чиглэлд зорчиж явсан Mазда демо загварын нэг зорчигчтой суудлын автомашин болон хоёр зорчигчтой Истана загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 18.22 цагт алба хаагчид очиж автомашиныг татан гаргажээ.
- Өвөрхангай аймгийн Бүрд сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан таван зорчигчтой Приус 20 загварын суудлын автомашин 19:00 цагийн орчим цасанд суужээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагчид хөдөлгөөн үйлдсэн.
- Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын эзэмшлийн Айртрэк загварын суудлын автомашин Сэлэнгэ аймгийн Баянгол суманд эвдэрч, цасанд суужээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид 30 км замыг туулан 00:00 цагт очиж, автомашин нь хөдлөх боломжгүй байсан тул орхиж, таван зорчигчдийг сумын төвд авчирчээ.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр “Өнөөдөр 11.00 цагийн байдлаар орон нутгийн замын хөдөлгөөн хэвийн хаагдсан зам даваа байхгүй” гэлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
