“Festival Orchestra” /баярын найрал хөгжим/ Дэлхийн олон улс орнуудад бий болсон байдаг бөгөөд олон орноос цугларсан шилдэг хөгжимчдөөс бүрэлдэн, хоорондоо туршлага солилцох сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг зорилгын дор жил бүр тогтмол зохион байгуулдаг.
Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох “UB Festival Orchestra”-ын эхний тоглолт 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.
“Улаанбаатар Фестиваль оркестр” нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр сонгодог урлагийн мэргэжлийн хөгжимчид сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр хамтран нэгдэж буй фестиваль найрал хөгжим юм. Тус найрал хөгжим нь БНХАУ-ын Кумин хотын олон улсын филармоны гоцлол хөгжимчин Т.Хуяг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн Их Сургуулийн багш удирдаач Б.Лхагвасүрэн, УДБЭТ-ын гоцлол хөгжимчин, Концертмейстр МУУГЗ Д.Азбилэг нараар ахлуулсан Монгол Улсын Коисерватори болон олон улсын симфони оркестрт ажиллаж буй хөгжимчид, гадаадын Их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутан залуучуудаас бүрдсэн 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Улаанбаатар Фестиваль оркестр 2020”-д оролцож байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
