Мөн нэр бүхий нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, нэг компанид хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.
Харин таван хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бол нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, долоон хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.




