Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 он гарснаар Монгол Улсад тарваган тахлын 6 тохиолдол бүртгэгдсэн. Үүний дагуу нийслэлийн онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч ажиллан тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох захирамжийн дагуу алба хаагчид 24 цаг хяналт тавьж ажилласны дүр дүнд өнөөдөр тарваган тахал нийслэлд бүртгэгдээгүй хэмээн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллийн үеэр онцлон хэлэв.
Мөн тэрбээр “Цаг агаар хүйтэрч галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нутаг дэвсгэрт 17 удаагийн гал түймрийн дуудлага НОК-т ирсэн. Тодруулбал,
- Хувийн өмчит байшин-5,
- Монгол гэр -1
- Автомашин -2
- Цахилгаан хэрэгсэл -1
- Хуулийн этгээдийн өмчит ил задгай хогийн цэг -1
- Орон сууцны хогийн цэг-3
- Шар өвс – 3
- Чингэлэг -1
Цахилгаан холболтыг буруу хийснээс болж гал түймэр хамгийн их гарч байна. Үүнээс гадна үнс нурмаа ил задгай асгасан, цахилгаан ашиглалтын ачаалал ихэсгэсэн зэрэг шалтгаанаас үүдэн гал гарч байгааг анхааруулъя. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдсан” гэлээ.
More Stories
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
