Хан-Уул дүүргийн залуучуудын дунд гарааны бизнесийг хөгжүүлэх, бизнесийн экосистемийг төлөвшүүлэх, шинэлэг, ирээдүйтэй, инновацлаг гарааны бизнесүүдийг төрүүлэн гаргах, дэмжих, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох, гарааны бизнесийг дэмжих зорилгоор “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд START-UP арга хэмжээг 15-34 насны 46 залуусын дунд /2020.06/ сарын 26-28 хооронд “Шинэ Эхлэх Цэг ТББ”-тай хамтран зохион байгууллаа.
Нийт 21 багийн 21 шинэ санаа энтрепренершипийг бүртгэн оролцуулснаас 17 багад сонгон шалгаруулалт хийж хөгжүүлэлтийг дэмжих дараагийн арга хэмжээ хурдасгуур хөтөлбөрт 8 багийг сонгон шалгаруулж хөгжүүлэхээр боллоо.
1. Арагонт (Арьсан гутал, эдлэл үйлдвэрлэл) багийн ахлагч: Удвал
2. ART Innovation (Эрүүл амин дэмтэй нохойн хоолны бүтээгдэхүүн үйлдвэрлэл) багийн ахлагч: Уранбилэг
3. Чинрон (Косплэй контент боловсруулан түүгээрээ маркетингийн контент боловсруулах төсөл) багийн ахлагч: Л.Чин-зориг
4. Оюунлаг ( Хүүхдүүдэд зориулсан оюун ухааны тоглоом) багийн ахлагч: Г.Номин-чулуун
5. More brand (20-30 -аад насны эмэгтэйчүүдэд зориулагдсан хувцасны бренд) багийн ахлагч: Г.Дарамсэнгэ
6. Даага хүргэлт (Алслагдсан дүүргийн хүргэлтийн үйлчилгээ ) багийн ахлагч: Г.Амарболд
7. Тусгай хэрэгцээт (Тусгай хэрэгцээт бүтээгдэхүүн оёж, нийлүүлэх) багийн ахлагч: П.Чанцалдулам
8. Хог хаягдлаас ангижиръя (Хоёрдогч түүхий эд авах цэг.) багийн ахлагч: Н.Ган-Очир

Мөн шүүгчдийн саналаар хамгийн залуу оролцогчийг тодруулсан бөгөөд Diamond (Эко бэйкэри) багийн ахлагч: А.Дэлгэр-цэцэг /15 настай/-ийг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд 4 жилийн турш 50%-ийн хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийг ХҮИС -ийн захирал М.Должин гардууллаа.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
