Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тарифт өөрчлөлт оруулж 100 хувиар хөнгөлөх болсон байна.

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орой, шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл хотын 120000 орчим айл өрх, аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 15000 орчим айл өрх хамрагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Лью тин хуа нарын 15 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлогдлоо
Next post Есдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар нойтон цас орж, сэрүүснэ