УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Есөн настай охиныг хойд эцэг нь хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: 2020 оны есдүгээр сарын 20-ны өглөө 05:33 цагт БЗД-т хүн нас барсан байна гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиход есөн настай эмэгтэй хүүхэд нас барсан байсан. Хэргийг яг одоо шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтын улмаас хэрэг гарсан гэж үзэж байгаа.
Есөн настай хүүхдийг хүний гарт амь насаа алдсан гэж үзэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сүүлийн гурван жилд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн хэрэгт дүн шинжилгээ хийж байгаа. Дээрх хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа үндсэн гурван шалтгаан бий гэж үздэг.
Нэгдүгээрт, гэр бүлийн салалт. Жилд дунджаар 3,000 орчим гэр бүл салсны улмаас 6,000 орчим хүүхэд өнчирч байна. Тэдгээр хүүхэд хараа хяналтгүй үлдэж байна.
Хоёрдугаарт хүүхдэдээ тавьж байгаа хараа хяналт муу байна.
Гуравдугаарт, цахим хяналт сул байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг гарч байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас хүүхдийн хувийн байдал, өмнө нь гэрийн бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх асуудал нууцын зэрэглэлд багтдаг. Тиймээс яг одоогоор ярих боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Өмнө нь хэд хэдэн удаа хойд эцэгтээ зодуулж, эмнэлгийн тусламж авч байсан. Хөл гар нь хугарч байсан гэдэг мэдээлэл байна. Есөн настай охины хувьд маш их харамсалтай байна. Хэрэв өмнөх тохиолдуудад нь анхаарч байсан бол охин амьд байх байсан ч юм билүү.
Тиймээс эрсдэлтэй бүлгийнхний судалгааг дахин нягталж, ойр ойрхон эргэж тойрч байх нь чухал байна. Цаашлаад хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлага бий.
Шүүхийн дүгнэлт гарсан байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа дүгнэлтийг танилцуулахгүй юу.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, хурандаа Г.Дагиймаа: Дүгнэлт гараагүй байгаа. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очсон. Ингээд есдүгээр сарын 21-ний өглөө яаралтай задлан шинжилгээ хийсэн.
Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжилэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан.
Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ.
Тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохьсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
