Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Есдүгээр сарын 9, 10-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораториудад нийтдээ 1816 хүнд шинжилгээ хийхэд 1815 хүнээс коронавирус илрээгүй. Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын тир машины жолооч 53 настай эрэгтэй хүнээс коронавирус илэрсэн.
Шинжилгээг задалж хэлбэл:
- 8 сарын 21-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ,
- 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
- 8 сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 280 хүний давтан шинжилгээ
- 8 сарын 22-нд Франкфурт Улаанбаатарын онгоцоор ирсэн 275 хүний давтан шинжилгээ
- 8 сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 254 хүний давтан шинжилгээ
- 8 сарын 22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 66 хүний давтан шинжилгээ
- Сувилалд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 63 жолоочийн шинжилгээ
- Замын-Үүдэд тусгаарлагдсан 98 хүний давтан шинжилгээ
- Төв аймагт 26 хүний давтан шинжилгээ
- Өмнөговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ
- Дундговь аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ
- Тандалтын зорилгоор авсан 10 сорьц
- Тусгаарлах байранд тусгаарлагдсан 132 хүний давтан шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 311 батлагдсан тохиолдлын 298 нь эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад ес гэрийн тусгаарлалтад 26, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 263 хүн байна.
ХӨСҮТ-д өнөөдөр 13 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл хөнгөн зургаа, хүндэвтэр долоон хүн байна” гэв.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
