Хоёр хүнийг буудаж амь насыг нь хохироосон этгээд өөрийгөө буудаж амиа хорлосон байдалтай олджээ. Тэрээр энэ сарын 9-ны өдөр саахалт айлынхаа гэр бүлийн хоёр болох 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарын цээж, ар нуруу нь буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсан юм.

Цагдаагийн албан хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, түүнийг амиа хорлосон байдалтай байхад нь олсон байна.

Уг хэрэг Хөвсгөл аймагт гарсан бөгөөд талийгаач мөн Хөвсгөлийн нутаг дэвсгэрээс олджээ.

Тэрээр 23 настай бөгөөд урьдчилсан байдлаар малын бэлчээрээс болж муудалцсан гэдэг. Хэргийг ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар үйлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Говь-Алтай, Баян-Өлгийд өвөлжилт хүндэрч болзошгүй
Next post Дархан-Улаанбаатар чиглэлийн зам ирэх оны сүүлч хүртэл бүрэн нээгдэх боломжгүй