Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “БНХАУ-д зорчих хүсэлтэй буюу тус улсын иргэнтэй гэр бүл болсон манай улсын иргэд эсвэл тэнд байгаа үр хүүхдээ эргэж очих хүсэлтэй 109 иргэний өргөдлийг бид БНХАУ-ын талд албан ёсоор хүргүүлсэн. Уг асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид БНХАУ-руу зорчих хүсэлтэй иргэдэд виз олгох асуудал шат дараатайгаар шийдэгдэж байгаа таатай мэдээлэл байна.
Мөн Япон улсад зорчих хүсэлтэй буюу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр болон хичээл сургууль нь эхлэх гээд Японд оршин суух зөвшөөрөл нь гарчихсан 250 орчим иргэн бий. Тэдгээр хүмүүсийн асуудлыг ч бид Японы талтай ярилцаж, шат дараатайгаар шийдвэрлэнэ.
Түүнчлэн есдүгээр сарын 10-нд буюу маргааш ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй манай улсын 50 орчим иргэн болон Монголд ажилладаг ОХУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Урьдчилсан тооцоогоор маргааш Алтанбулаг боомтоор 110 орчим иргэнийг хил нэвтрүүлэхээр байна.
Түүнээс гадна БНХАУ-д байгаа манай улсын цөөн тооны иргэдээс гадна манай улсад үйл ажиллагаа явуулдаг ААН-д ажилладаг эсвэл монгол иргэнтэй гэр бүл болсон тус улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх асуудлыг тун ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
