Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Есдүгээр сарын 1-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 484 хүнд шинжилгээ хийхэд, 482 хүнээс коронавирус илрээгүй. Хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Наймдугаар сарын 30-нд Нур-Султанаас ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ.
Харин Сөүлээс ирсэн 267, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан долоо, тусгаарлалтад байгаа ес, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 79, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29, сувиллын ажиглалтад байгаа 16 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа.
Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 306 батлагдсан тохиолдлын 296 нь эдгэрлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 96.7 хувь нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 21, гэрийн тусгаарлалтад 46, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 229 хүн байна.
Одоогийн байдлаар халдвартын клиникт 10 хүн эмчлүүлж байна. 10 хүний байдал хөнгөн байна. ХӨСҮТ-д ажиглалт, тандалтад 28 хүн байгаа” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
