Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр явагдлаа. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн удирдлагууд бүгд өргөтгөсөн зөвлөгөөнд оролцож цаг үеийн мэдээллээ солилцлоо.

Өнгөрөгч долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар хэвийн ажилласан байна. Олон улсын ISO-45001 стандартыг үйлдвэрийн хэмжээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа мэдээллийг ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс халдваргүйжүүлэх ажлыг ажилчдын автобусанд өдөр бүр тогтмол хийж, ажлын байр орчны ариутгал, халдваргүйтгэлийг хийж байна. Ажилчдын дунд амны хаалтыг тогтмол хэрэглэх шаардлагатай байгааг ХАБЭА-н хэлтсээс анхаарууллаа.

“Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоос дарах ажлын хүрээнд зуны булинга хаялтыг өвлийн хаялт руу шилжүүлэх ажлын бэлтгэл ажил хийгдэж байна” гэж Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Хаягдлын аж ахуйн цагаан тоос дэгдэлтийн нийт талбайн 92 хувийг дараад байна. Үлдсэн талбайн цагаан тоос дэгдэлтийг шат дараатай арга хэмжээ авч арилгахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүгд биелж явна. Намар, өвлийн бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Цехүүд намар, өвлийн бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах шаардлагатай байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
Үйлдвэрлэлийн үндсэн цехүүд болох Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Засвар механикийн завод, Ус хангамжийн цех, Дулааны цахилгаан станц болон бусад бүтцийн нэгжүүдийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Бүтцийн нэгжүүд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд анхааран, намар өвлийн бэлтгэл ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, техник технологийн найдвартай ажиллагааг ханган төлөвлөгөөт болон урсгал засвар үйлчилгээг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа мэдээллийг үйлдвэрийн удирдлагуудад өглөө.
Тайлангийн хуралд үйлдвэрийн хэлтсүүдийн үйл ажиллагааг хагас болон бүтэн жилээр бичгээр авч дүгнэдэг. Энэ үзүүлэлтийг дүгнэх үзүүлэлтийг шинэчилсэн байна.
Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндэд халдаж, үйлдвэр, цех нэгжүүдийн үйл ажиллагааны талаар цахим орчинд худал, сөрөг мэдээллүүд гардаг. Сөрөг, худал мэдээлэл гаргасан хүмүүсийг хууль хяналтын байгууллагад хүргүүлэн зохих арга хэмжээ авч ажиллаж байна гэж Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас мэдээлж байна.
Үйлдвэрийн хэмжээнд хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, гүйцэтгэлийн талаар Үйлдвэрийн бодлогын газраас мэдээлсэн бол үйлдвэрийн нийгмийн цехүүдийн хөрөнгө оруулалтын ажлын явц, барилга байгууламжийн засвар үйлчилгээний ажлуудтай чиглэл хариуцсан захирал үзэж танилцсан тухай мэдээллийг өглөө.
Үйлдвэрийн ажилчдыг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулдаг. Өнөөдрийн байдлаар үзлэгт 1564 ажилчин хамрагджээ.
Ажилчид орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд хамрагдснаар хямд үнэтэй, чанартай орон сууцыг үйлдвэрийн газраас үзүүлж байгаа дэмжлэгт хамрагдан авах боломжтой гэсэн мэдээллийг ч нийт ажилчдад хүргэлээ.
Шуурхай зөвлөгөөнийг дүгнэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ:
“Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн биелэлт сайн байна. Бид сахилга дэг журамтай байж, цех нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна. Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлын үеэр уурхайчдынхаа эрүүл мэнд, уурхайчнаар овоглосон гэр бүлүүдийн амьдрал ахуй, эрүүл мэндэд анхааран шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ажилчдынхаа цалин хөлсийг нэмж, шагнал урамшуулал ч олгож байна. Харин ажилчид маань ажилдаа хоёргүй сэтгэлээр хандаж, ажиллах хэрэгтэй байна.
Үйлдвэрийн хэмжээнд шинээр байгуулагдсан газар хэлтсүүд, тэр дундаа Худалдан авалт, хөрөнгө оруулалтын бодлогын газрын ажил ахицтай сайн явагдаж байна. Энэ онд хийгдсэн ажлуудаа бүх цех нэгжүүд танилцуулах хэрэгтэй байна” гэж хэлснээр өнөөдрийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.
Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд түүхэнд байгаагүй их хөрөнгө оруулалт буюу нийтдээ 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Зарим нэг төсөл хөтөлбөрүүд хараахан эхлээгүй байгаа бол ихэнх ажлууд төлөвлөгөөний дагуу амжилттай хийгдэж байна.
Иймээс оны эхний найман сарын байдлаар үйлдвэрийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг энэ долоо хоногт хэлэлцэж, үр дүнг нь үйлдвэрийн удирдлагуудад танилцуулахаар боллоо.
А.Бямбамаа
Б.Баттөгс
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
