НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд нэг сарын аяныг эхлүүлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүд, хороо, хэсгийн ахлагч, орон тооны бус албан хаагч нийт 6000 гаруй төрийн албан хаагчид иргэдэд сайжруулсан түлшийг хэрэглэх, угаарын хий мэдрэгчийн талаар заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн гэр, байшингаа дулаалах, угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг хангах, сайжруулсан түлшээ нөөцлөх, стандартын шаардлага хангасан зуухыг хэрэглэх зэргээр өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна” гэв.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнд завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд нийт 300 орчим хүний амь насыг авран хамгаалсан. Өнөөдрийн байдлаар гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг Хан-Уул болон Налайх дүүрэгт явуулж байна. Иргэд гол дагуу амарч зугаалах үедээ анхаарал болгоомж алдах, ялангуяа бага насны хүүхэд тавих хяналтаа сулруулах, согтууруулах ундаа хэрэглэснээс болж усанд осолдох тохиолдол буурахгүй байна. Маргаашаас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагуудтай хамтран Туул гол дагуух 40 км газарт эрчимтэй хяналт шалгалтыг явуулна. Учир нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, цагдаад бүртгэлгүй цогцосыг завьт эргүүлээр явж байхдаа аврагчид олж таниулах ажиллагааг явуулж байна. Мөн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд нийслэлийн товчоодод хяналт шалгалт явуулж байна. Иргэд тарваганы мах оруулж ирэх зөрчил илэрсээр байна. Ард иргэд тарваганы мах хэрэглэхгүй, худалдан авахгүй, худалдаалахгүй байхыг анхааруулж байна” хэмээлээ.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол Улсын хувьд “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 298 байна. 281 иргэн эдгэрч, 17 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-өөс өнөөдрийг хүртэл 10040 иргэн гэрийн тусгаарлалтад орсон. Өнөөдрийн байдлаар 1264 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, нийслэлээс өгч буй зөвлөмжийн дагуу гараа ариутгаж, маскаа зүүж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхийг сануулж байна” гэлээ.
Эмээлтийн товчоогоор 9 тарвага нэвтрүүлэх гэсэн зөрчлийг илрүүлжээ
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өнгөрсөн өдрүүдэд авто тээврийн хоёр шалган нэвтрүүлэх товчоо, гурван хяналтын цэгүүдэд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Товчоодоор 2670 тээврийн хэрэгслээр 7196 зорчигч гарсан байна. 3200 тээврийн хэрэгслээр 6708 зорчигч Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Нийт 7000 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд нэг тонн сүү, үхрийн мах 28 тонн, хонины мах 22 тонн, адууны мах долоон тонн, ямааны мах 40 тонн, мод 450 метр.куб, хайрга 725 метр.куб, элс 290 метр.куб ноос нэг тонн орж ирсэн. Гарал үүслийн зөвшөөрлийн бичигтэй 250 тонн хүнсний ногоо нийслэл рүү нэвтэрсэн. Мөн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор Төв аймгийн Лүн сумаас ирсэн зорчигчийн тээврийн хэрэгслийг шалгахад 9 тарвага зөвшөөрөлгүй агнаж, тээвэрлэж явсан зөрчил илэрсэн. Тарвагыг ЗӨСҮТ-д хүргүүлсэн. Иргэнд 300 мянган төгрөг, нөхөн төлбөрт 2,592,000 мянган төгрөгийн торгууль ногдуулаад байна. НМХГ ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 12 аж ахуйн нэгжийн 274 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтын ажил хийж байна. Ачаа тээврийн машинууд ихэвчлэн дизель түлш ашигладаг. Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс агаарт дэгддэг утаа тортогийн хэмжээ их байдаг. Одоогийн байдлаар зургаан аж ахуйн нэгжид гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байна. Хяналт шалгалтын ажил дуусахаар дахин мэдээллэх болно” хэмээсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...