Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5-нд улс даяар амжилттай зохион байгуулагдаж дууссан.
Энэ жилийн шалгуулагчдын хувьд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирусийн халдвараас улбаалан онцгой жил байсан бөгөөд энэ сарын 6-нд шалгалтын жагсаалт, дүн нийтэд зарлагдаад байна.
Үүнээс харвал, 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 196 хүүхэд 800 оноо авжээ.
Тодруулбал, орос хэлний хичээл дээр энэ жил хамгийн их буюу 67 хүүхэд 800 оноо авсан бөгөөд тэдний 84 хувь нь Улаанбаатараас шалгалт өгчээ. Харин Монгол Улсын түүхийн хичээл дээр хамгийн бага буюу хоёр хүүхэд 800 оноо авсан ба мөн л Улаанбаатар хотоос шалгалт өгсөн сурагчид байна.
2019 оны тухайд улсын хэмжээнд хамгийн өндөр дүн буюу 800 оноо авсан нийт 111 шалгуулагч байсан юм.
Хүснэгт 1. Хичээл тус бүрээр нь ангилан харвал,
№ | хичээлийн нэрс | 800 авсан хүүхэд | Аймгаар харвал |
1 | Монгол Улсын түүх | 2 | /Улаанбаатар2/ |
2 | Физик | 11 | /Улаанбаатар-6, Орхон -1, Дархан-Уул-2, Багануур-1/ |
3 | Хими | 7 | Улаанбаатар-3, Хөвсгөл-2, Өвөрхангай-1, Увс-1/ |
4 | Газарзүй | 1 | /Хэнтий-1/ |
5 | Орос хэл | 67 | /Улаанбаатар- 56, Орхон -7, Булган-1, Баян-өлгий-1, Хөвсгөл-1, Хэнтий-1/ |
6 | Англи хэл | 27 | /Уб-23, Өвөрхангай-3, Орхон -1/ |
7 | Биологи | 6 | /Уб-2, Хөвсгөл-2, Багануур-1, Өвөрхангай-1/ |
8 | Математик | 27 | /Архангай 3, Булган 1, Дархан-2, Завхан 1, Өвөрхангай 1, төв аймаг 1, Увс 1, Улаанбаатар 14, Хөвсгөл 3/ |
9 | Монгол хэл | 22 | /Улаанбаатар-6, Баянхонгор-1, Дундговь-2, Орхон-1, Сүхбаатар-3, Сэлэнгэ-1, төв аймаг- 1, Хөвсгөл-4, Хэнтий-2, Ховд-1/ |
10 | Нийгмийн судлал | 26 | /Архангай-3, Багануур-1 Баянхонгор-1, Булган-2, Дархан-Уул-1, Дорнод-1, Завхан-1, Өвөрхангай-2, Улаанбаатар-10, ховд-2, Хэнтий-2/ |
Түүнчлэн Улаанбаатар хотоос хамгийн их буюу 121 хүүхэд 800 оноо авч улсын хэмжээнд тэргүүлсэн бол Хөвсгөл аймгаас 13 хүүхэд, Орхон аймгаас 10 хүүхэд 800 оноо авч удаалжээ.
Хүснэгт 2. 800 оноо авсан хүүхдүүдийг аймгуудаар нь ангилан харвал,
№ | Аймгийн нэрс | 800 авсан хүүхдийн тоо |
1 | Улаанбаатар | 121 |
2 | Хөвсгөл | 13 |
3 | Орхон | 10 |
4 | Өвөрхангай | 8 |
5 | Архангай | 6 |
6 | Хэнтий | 6 |
7 | Дархан-Уул | 5 |
8 | Булган | 4 |
9 | Багануур дүүрэг | 3 |
10 | Сүхбаатар | 3 |
11 | Ховд | 3 |
12 | Баянхонгор | 2 |
13 | Дундговь аймаг | 2 |
14 | Завхан | 2 |
15 | Төв аймаг | 2 |
16 | Увс | 2 |
17 | Баян-өлгий | 1 |
18 | Дорнод | 1 |
19 | Сэлэнгэ | 1 |
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...