Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг компаниудад хаягласан гомдол санал ажилчдаас хааяахан гардаг. Ихэвчлэн, Ил уурхайн гүнд ажилладаг экскаваторын жолооч, өрмийн машинч нарт зөөврийн хоол хүйтэн, амт чанаргүй хүрдэг талаар гомдол байсан. Тэгвэл, Ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан ХАБЭА-н хэлтэс, Автотээврийн цех, Барилга, засварын цех хамтран, хээрээр ажилладаг уурхайчдад зориулан тусгай автобус гарган, явуулын цайны газар болгон тоноглон, тохижуулж халуун хоолны үйлчилгээг газар дээр нь үзүүлэхээр шийджээ.
Автотээврийн цех автобусыг нь гарган ХАБЭА-н хэлтэс хөрөнгө мөнгийг нь шийдүүлж, Барилга засварын цехийнхэн 60 сая төгрөгөөр цэвэр, бохир устай, цахилгаан гал тогоо бүхий явуулын цайны газрыг тоноглон, тохижуулж ажилд гарахад бэлэн болголоо. Дулааны улиралд экскаватор, өрмийн машиныхаа сүүдэр, нөмөрт, өвлийн улиралд бүхээгтээ биет байдал нь алдагдсан, голдуу хөрсөн хоол зооглодог байсан уурхайчид явуулын гуанзанд амт чанартай халуун хоолоор тав тухтай үйлчлүүлэх нөхцөл ийнхүү бүрдэв. Энэ долоо хоногоос эхлэн явуулын гуанзанд, хоол үйлдвэрлэгч компанийн хоёр тогооч тогтмол ажиллаж, хээрийн ажилчдад халуун хоолны өртөөчилсөн үйлчилгээ үзүүлэх юм. Явуулын гуанзаар Ил уурхайн карьерт ажилладаг уурхайчид болон Геологи, хайгуулын экспедицийн ажилчид үйлчлүүлнэ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
