Нийслэлийн хэмжээнд өчигдөр их хэмжээний усархаг бороо орж, үер бууснаас болж дараах газруудад зам эвдэрч, үерийн ус болон шороо урсаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулжээ.
Үүнд:
- СХД Нефть Төмөр замын прийзер хэсэгт зам цөмөрсөн.
- Өнөрийн гудамж үерийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн зогссон. ЭТӨЧ ачаалал өгсөн.
- Дарь-Эхийн зам үерийн ус болон урсан орж ирсэн шорооны улмаас түгжрэл үүссэн.
- ЧӨЧ 7-н буудлын замд үерийн уснаас үүдэлтэй түгжрэл үүссэн.
- БГД, Барс зах орчим үерийн уснаас үүдэлтэй түгжрэл саатал бий болсон байсныг ГУББГ тус тус сорууллаа.
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын 11 албан хаагч тухайн газруудад үзлэг хийж шаардлагатай арга хэмжээг УБЗЗАГ, Дүүргүүдийн ЗЦХ, мөн нийслэлийн АЗХГ, Хот тохижилтын газар, Захирагчийн ажлын алба, ГУББГ зэрэг газруудтай хамтран авч ажиллаж байна.
Мөн үер уснаас шалтгаалан нийт 17 уулзварт гэрлэн дохио шатсан ба гэмтлүүдийг засварлажээ. Харин Монос, 17-р сургууль, Ногоон нуурын гудамж Гандигийн уулзварын гэрлэн дохио засагдаагүй үлдсэн байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
