Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабах нар харилцан баяр хүргэж, захидал солилцов.
Сайд нар захидалдаа, өнгөрсөн он жилүүдэд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбар чиглэлээр өргөжин бэхжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааны хүрээг тэлж, улам бүр бататган ажиллах эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотолжээ.
Өнгөрсөн хугацаанд Кувейт Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Тайширын Усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт- Тариалангийн чиглэлийн нийт 415 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн бол одоо тус улсын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төв эмнэлэг барих, Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлж байна.
Баярын захидлыг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн Туслах сайд Али Сулейман Аль-Саидад гардуулж өгөв.
Монгол Улс Булангийн орнуудаас Кувейт Улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоожээ.
More Stories
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
